Petrovis
MN  |   | 
Данс цэнэглэх

Easy-р бүх банкаас шилжүүлэг хийх боломжтой болсон.
Анхааруулга: Дансанд мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр зөвхөн ерөнхий дансны дугаар 13 оронтой тоог зай авахгүй бичихийг анхаарна уу!
Банк хооронд шилжүүлсэн мөнгө тодорхой хугацааны дараа таны дансанд орох болно.


Голомт банк: MN160015008115100989
ХХБ банк: MN510004000429000747
ХАС банк: MN290032005002009938
ХААН банк: MN340005005038058532
Төрийн банк: MN110034343100204768

Шилжүүлэг хийх
(карт цэнэглэх)

Ерөнхий данснаас карт руу мөнгө хуваарилан карт цэнэглэх үйлдэл. Мөн үйлдлээр картнаас ерөнхий данс руу, карт хооронд гүйлгээ хийх боломжтой. Хоёр сонголтоор карт руу мөнгө хуваарилах боломжтой.

1. Интернет үйлчилгээ ашиглан эрх бүхий ажилтан өөрөө гүйлгээ хийх.

2. Картын төв рүү байгууллагын карт хариуцсан ажилтан нь бүртгэлтэй дугаараас холбогдон хэрхэн хуваарилах мэдээг дамжуулан картын төвийн ажилтнаар гүйлгээ хийлгэх.

Картын лимит

Картаар худалдан авалтын гүйлгээ хийх тоо болон мөнгөн дүнг хязгаарлах үйлдэл. Лимитийн төрлүүд:

  • Өдөрт хийх гүйлгээний мөнгөн дүн
  • Өдөрт хийх гүйлгээний тоо
  • Долоо хоногт хийх гүйлгээний мөнгөн дүн
  • Долоо хоногт хийх гүйлгээний тоо
  • Сард хийх гүйлгээний мөнгөн дүн
  • Сард хийх гүйлгээний тоо
Картын лимит өөрчлөх

1. Интернэт эрх авсан ажилтан картын гүйлгээний лимитийг өөрчлөх боломжтой.

2. Байгууллагын албан хүсэлтийн дагуу Картын төвд өөрчлөх

Буцаалтын гүйлгээ

ШТС-д карт эзэмшигчийн худалдан авсан шатахуунаас илүү мөнгө уншуулсан тохиолдолд илүү уншуулсан мөнгийг карт руу буцааж хийх vйлдэл.

Инфо үйлчилгээ

Картын дансанд орлогын гүйлгээ хийгдсэн тухай мэдээллийг цаг тухай бүрт хэрэглэгчид хүргэх, карт, дансны үлдэгдэлд хяналт тавих боломжтой үйлчилгээ.

Мессеж үйлчилгээний төрлүүд:

  • Картанд мөнгө орсон мэдээлэл хүлээн авах /Автоматаар хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаарт илгээгдэнэ/
  • Картын үлдэгдэл шалгах

Картын үлдэгдэл шалгахын тулд 130360 тусгай дугаарт, картын дугаар 13 оронтой тоог илгээнэ. Таны мессеж энгийн мессежийн тарифаар тооцогдоно.

Мессеж илгээх заавар: Картын дугаар “send” 130360

Санамж: Үйлчилгээг авахын тулд карт эзэмшигч заавал өөрийн гар утасны дугаарыг бүртгүүлсэн байх шаардлагатай.